Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Ази, Ази-Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол эмэгтэй түрүүллээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-д жил бүр зохион байгуулагддаг "Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн"-д оролцсон Ж.Учрал энэ жилийн тэргүүн байрын титмийг зүүлээ.

Жил бүр 500 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд тус тэмцээнд хүчээ сорьдог. Энэ жилийн үзэсгэлэнт бүсгүй шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Сан-Франциско хотноо зохион байгуулагджээ. Тэргүүн байранд шалгарсан монгол бүсгүй Ж.Учрал нь 17 настай, энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Хатан хаан” боллоо.

 

Анх 1985 оноос АНУ дахь Ази-Америкчуудын соёл урлагийн наадмын томоохон хэсэг болох Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн 1986 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: missasianglobal.com