Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын старт-апууд $1,000,000-ын төлөө өрсөлдөнө

ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN

Сүхбаатарын талбайд

08:00 цагт "Ахмад малчдид"-ын уулзалт зөвлөгөөнд оролцох ахмад малчид Төв талбайд цуглараад, Төрийн ордон орж, хүндэтгэл үзүүлсний дараа Цонжин болдог руу хөдөлнө. 

Тусгаар тогтнолын ордонд

10:00 цагт МАН-ын бага хурал эхэлнэ.

Бизнес тауэрын 19 давхарт

11:00 цагт Дэлхийн №1 старт-апын тэмцээн болох "SEEDSTARS WORLD COMPETITION"-ы талаар мэдээлэл хийнэ. "SEEDSTARS ULAANBAATAR 2018" уралдаан Монгол Улсад энэ сарын 16-18-нд зохион байгуулагдах бөгөөд стартапууд $1,000,000-ын төлөө өрсөлдөх нь. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Биеийн Тамир Спортын Газрын 4 давхрын хурлын танхимд

11:30 цагт МУГТ Б.Гангаамаа аяны богц, авиралтын сонин хачин мэдээллээ хуваалцах нээлттэй уулзалтыг зохион байгуулна.

MН мэдээллийн төвд

12:00 цагаас Худалдаачид нийслэлийн удирдлагуудын буруу шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар Монголын худалдаачдын холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ.