Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн ерөнхийлөгчийн амийг бүрэлгэх оролдлого амжилтгүй болсныг мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро

Саяхан Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын зэвсэгт хүчний ойн баяр дээр үг хэлж байхад нь дэлбэрэлт болж, телевизийн шууд дамжуулалт тасалджээ.

Талбайд жагссан цэргүүд дэлбэрэлтийн улмаас таран гүйлдэж байгаа дүрс дамжуулалт тасрахаас өмнө үзэгдсэн байна. Мөн Мадурог үг хэлж байхад түүний дэргэд зогссон албаныхан тэнгэр рүү харж байжээ.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр ерөнхийлөгчийн зогсож байсан индрийн ойролцоо дрон нисэж очоод бөмбөг дэлбэлсэн гэнэ. Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн албаны хүн шархдсан ч Мадурогийн биед ямар нэг хохирол учраагүйг мэдээлжээ.

Венесуэлийн үндэсний зэвсэгт хүчний нэг хэсэг болох Боливарын Үндэсний Гвардийн 81 жилийн ойн арга хэмжээн дээр Мадуро үг хэлж байсан юм. 

Венесуэлийн засгийн газар удахгүй албан ёсны мэдэгдэл гаргах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC