Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ахлах ангийн сурагчдыг АНУ-д суралцуулдаг АНУ-ын Засгийн газрын FLEX хөтөлбөрийн талаар танилцуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Засгийн газрын EducationUSA хөтөлбөр болон АНУ-ын Консулын хэлтсээс хамтран 2018 оны тавдугаар сарын 4-нөөс эхлэн “АНУ-д Суралцацгаая” фэйсбүүк лайв цувралыг долоо хоног бүрийн Баасан гарагийн 13:00-13:45 цагт толилуулж байгаа билээ.  

Тус цувралын өнөөдөр болон 10-нд нэвтрэх дугааруудаар АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Ирээдүйн манлайлагчдын солилцоо буюу FLEX хөтөлбөрийн талаар танилцуулах бөгөөд яг одоо өнөөдрийн танилцуулгыг хийж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/USEmbMongolia/videos/2622789341080007/


FLEX хөтөлбөрийг Америк болон Евро-Азийн орнуудын иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх үүднээс АНУ-ын Засгийн газрын бүрэн санхүүжилттэйгээр АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос зохион байгуулж ирсэн.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээсээ хойших 25 жилийн хугацаанд нийт 25,000 гаруй сурагчдад тэтгэлэг олгож хөтөлбөрт хамруулсан ба нэг хичээлийн жилд ойролцоогоор есөн зуу орчим сурагч хөтөлбөрт хамрагдаж АНУ-ыг зорьдог байна. 

АНУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ой тохиосон өнгөрөгч 2017 онд Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр энэхүү FLEX хөтөлбөр Монгол улсад анх хэрэгжиж эхэлсэн ба одоогоор Монгол улсаал жил бүр 20 сурагчийг уг хөтөлбөрт хамруулжээ.

Хөтөлбөрт амжилттай сонгон шалгарсан сурагчид АНУ-ын ахлах сургуульд нэг жил суралцаж академик мэдлэг, Англи хэлний чадвараа нэмэгдүүлэхийн хажуугаар Америк айлд амьдарч, Америк соёлтой танилцах боломжтой юм байна. 

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын Яам