Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хэзээ ч хүнсний дэлгүүрт орж үзээгүйгээ батлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагийн орой Флоридагийн Тампад сонгогчидтой уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэзээ ч хүнсний дэлгүүрээр шагайж үзээгүйгээ баталсан байна.

Тэрээр сонгуульд саналаа өгөхийн тулд сонгогчийн цээж зурагтай бичиг баримт шаарддаг болох ёстойг хэлжээ. Ингэхдээ тэр “Сонгогчийн үнэмлэх нэвтрүүлэх цаг нь болсон. Яг л та нар хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ цээж зурагтай үнэмлэхээ үзүүлдэг шиг” гэж ярьсан юм.

Түүний хэлсэн энэ үгнээс Америкчууд Трампыг энэ насандаа хүнсний дэлгүүрт орж, худалдаа хийж үзээгүй гэсэн ойлголттой болсон байна.

Энэ явдлын дараа сошиал сүлжээнд Трампыг элэглэсэн бичлэгүүд тасралтгүй хөвөрч эхэлсэн юм.

Эх сурвалж: Mashable