Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Сөүл хотод агаарын хэм түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын агаарын хэм түүхэн дээд хэмжээндээ хүрснийг тус улсын Цаг уурын алба мэдээлсэн байна.

Өдрийн 13:41 цагт Сөүл хотын агаарын температур Цельсийн 38.8 хэмийг заасан нь албан ёсоор бүртгэж эхэлсэн 1907 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Өмнөх дээд үзүүлэлт нь 1994 оны долоодугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Сөүл хотын агаарын температур 38.4 хэмд хүрч байжээ. 

Эх газраас буюу Төвөдийн өндөрлөгөөс ирж буй өндөр даралттай агаарын урсгал Өмнөд Солонгосын хэт халалтын гол шалтгаан гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж.

 

Эх сурвалж: Yonhap News