Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЛеБрон Жэймс: Би хэзээ ч Дональд Трамптай нэг ширээний ард суухгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

NBA-ийн супер од ЛеБрон Жэймс өчигдөр CNN сувгийн Дон Лемонтой ярилцахдаа арьс өнгөний үзлийг дэвэргэж байгаа АНУ-ын ерөнхийлөгчийг хурцаар шүүмжилжээ.

Жэймс “Тэр биднийг хагаралдуулахдаа спортыг ашиглаж байна. Үнэндээ спорт л надад цагаан арьстнуудтай холбогдох анхны боломжийг олгож байсан тул үүнийг нь би зөвшөөрөхгүй байгаа юм” гэж ярьсан байна.

Дональд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш мэргэжлийн тамирчидтай хэл амаа ололцож чадахгүй байгаа. Тэдний зарим нь аварга болсныхоо дараа Цагаан ордонд зочилдог уламжлалаас татгалзаж, зарим нь арьс өнгөний үзлийг эсэргүүцэж байгаагаа харуулахын тулд төрийн дууллыг сонсохдоо өвдөг сөхрөх үйлдэл гаргадаг болсон юм.

Ийм эсэргүүцэл бүрийн дараа Трамп тэднийг шүүмжилсэн, буруутгасан мэдэгдлүүдийг хийж байв.

Хэрвээ Трамптай нэг ширээний хоёр талд нүүр тулж суух боломж гарвал түүнд юу гэж хэлэхийг нь асуухад супер од “Би хэзээ ч түүнтэй нэг ширээний ард суухгүй. Хэдийгээр би Обаматай уулзаж байсан ч гэсэн” гэж хариулжээ.

ЛеБрон Жэймс өнгөрсөн Даваа гарагт Охайогийн Акрон хотод өөрийн хувийн санхүүжилтээр дунд сургууль нээсэн юм. Тэр төрөлх хотынхоо эмзэг давхаргын хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх энэхүү санаачилгынхаа тухай CNN сувагт ярьсан байна.

 

Эх сурвалж: Huffington Post