Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг хийнэ

ikon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан өнөөдөр ОУВС-аас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. 

ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн тав дахь шатны үнэлгээг тус ажлын хэсгийнхэн хийх юм. Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улстөрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.