Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Ойн тухай нийтийн ойлголтод” номын борлуулалтын орлогоос үерийн хохирлыг багасгахад хандив өгнө

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Ойн тухай нийтийн ойлголтод” номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Номыг 12 мэргэжилтнээс бүрдсэн баг 1.5 жилийн хугацаанд боловсруулжээ. Энэхүү номоос Монгол орон ойн нөөц, ойн тухай ерөнхий ойлголт, ач холбогдол, Монгол орон ойгоо хамгаалах эрх зүйн орчин, тогтвортой менежментийг хэрхэн бүрдүүлэх вэ гэх мэт ойлголтыг мэдэж болох аж.

Ном бэлтгэх багийн ахлагч, Шинжлэх Ухааны доктор Х.Ыханбай “Ой мод газрын усны урсгалыг 75 хувиар бууруулж байдаг. Баян-өлгий аймгийн Өлгий суманд үерийн улмаас 1,900 орчим өрх айл гарз хохирол амссан гэж байна. Ой мод, ойжуулалт хийсэн байсан бол тийм үер болохгүй байсан. Иймээс бид үерийн хохирлыг багасгахад ном борлуулалтын орлогоос хандив өргөх болно” хэмээн ярилаа.

Тус номонд Үндэсний зорилтот ойн тооллогоос гарсан гол дүгнэлтүүдийг дурджээ. Тухайлбал, Монголын ой хөгширч байна, ойн эрүүл ахуйн нөхцөл муудаж байна, ойн нөөцийг бага ашиглаж байна, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх шаардлагатай байна гэх мэт.

Шинжлэх ухааны академи, Байгаль орчин аялал жуулчлалын яамын Ойн бодлого, зохицуулалтын газар, Байгаль орчин ба хөгжлийн “ЖАСЫЛ” Холбооны хамтарсан мэргэжилтнүүдийн хэсэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгээр “Ойн тухай нийтийн ойлголтод” номыг боловсруулсан байна. 

“Ойн тухай нийтийн ойлголтод” ном 40,000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ.