Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” амжилттай зохион байгуулагдлаа

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 7 сарын 24
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Чуулга уулзалтад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С. Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан,  Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын  дарга Э.Одбаяр, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын  төлөөлөл оролцов. Мөн Архангай, Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон  нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий нийт 1,000 гаруй хүн оролцжээ. 

Энэхүү чуулга уулзалтын үеэр Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг нийт гишүүдийн дунд хэлэлцүүлж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл хийхээс гадна оролцогчдын дунд урлаг, спортын тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан байна. Түүнчлэн энэ үеэр “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Оюутнуудын нийгмийн оролцоо”, “Ардчилалын түүх ба ахмадуудын оролцоо”, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл, “Орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоо” зэрэг олон сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулжээ. Энэ удаагийн “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж ажилласан байна.

Орон даяар амжилттай  өрнөсөн “Монголоо сонсьё” үндэсний аяны дараа зохион байгуулагдсанд энэ удаагийн бүсийн чуулганы онцлог  оршиж байгаа юм.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.