Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Франц, Хорват улсуудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө тоглолт хэдхэн минутын дараа Москва хотын Лужники стадионд Франц, Хорватын үндэсний шигшээ багуудын хооронд өрнөх гэж байна.

Франц улс бол Европын Холбоог үүсгэн байгуулагч орнуудын нэг бол Хорват нь Европын Холбооны хамгийн залуу гишүүн орон юм.

Энэ удаагийн ДАШТ-ий турш Францчууд нийт 10 гоол хийж, өөрийн хаалганд 4 бөмбөг алдаж, дөрвөн тоглолтонд өрсөлдөгчөө гоолгүй хожжээ.

Харин Хорватчууд 12 гоол хийж, 5 гоол алдсан бол хоёр тоглолтонд өрсөлдөгчдөө гоол хийх боломж олгоогүй байна.

Тэгвэл хоёр орны эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг харьцуулан харвал:

 

Франц

Хорват

FIFA эрэмбэ

7

20

ДАШТ-д оролцсон тоо

15 (анх 1930 онд)

5 (анх 1998 онд)

ДАШТ-д үзүүлсэн дээд амжилт

1998 оны аварга

1998 оны гуравдугаар байр

Хөлбөмбөг тоглох насны эрчүүдийн тоо

7.9 сая

513,000

Спортоор хичээллэдэггүй эрчүүдийн эзлэх хувь

19 хувь

15 хувь

Жил тутмын согтууруулах ундааны хэрэглээ нэг хүнд

11.7 литр

10.3 литр

Хүн амын дундаж наслалт

82.7

78

Хүн амын тоо

67.1 сая

4.29 сая

Газар нутгийн хэмжээ

547,557 км.кв

55,960 км.кв

Нэг хүнд ноогдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн

36,855 USD

12,090 USD

Аз жаргалын индекс

23 дугаарт

82 дугаарт

Ерөнхий үзүүлэлтээр Францчууд илүү аз жаргалтай, баян чинээлэг, урт насладаг хүмүүс бол Хорватчууд илүү их спортлог, согтууруулах ундаа бага хэрэглэдэг ард түмэн ажээ.

Голдмэн Сакс компанийн гаргасан хиймэл оюуны тооцооллоор Францын шигшээ баг дэлхийн аварга болох 63 хувийн магадлалтай гэнэ. Гэхдээ тус таамгаар Бразилыг хамгийн өндөр магадлалтайд тооцож, Францыг хоёрдугаар сонголт болгож байв. Гэтэл Бразил бүтэлгүйтэж, тооцооноос хасагдсан. Харин өнөөдөр Франц хасагдах болов уу?

 

Эх сурвалж: Bloomberg