Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны шороотой өмдтэй зургийг Хойд Солонгосын төв хэвлэлд нийтэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг саяхан их удирдагчийнхаа эдийн засгийн салбаруудтай танилцаж яваа олон гэрэл зургийг нийтэд хүргэжээ.

Сонирхолтой нь Ким Жон Уны шороо болсон өмдтэй байгаа, аралд зочлохдоо хадан цохио руу авирах үеэр нүүр нь чинэртлээ улайсан байгаа гэх мэт засал чимэггүй зурагнуудыг үзүүлсэн байна.

Мөн тэр эхнэр Ри Сол Жугийн хамт косметик, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт зочилжээ. Цөмийн зэвсгийн хөтөлбөрөө амжилттай дуусгасан Ким Жон Ун одоо улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад анхаарлаа хандуулж байгаа бололтой.

Магадгүй их удирдагч нь ард түмнийхээ төлөө хэрхэн ядарч, зүтгэж явааг харуулах гэж ийм зурагнуудыг нийтэлсэн байх.

 
 
 
 

 

Эх сурвалж: Korea Times