Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний аюулгүй байдлын үүднээс China Mobile компанийн үйл ажиллагааг АНУ-д хоригложээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна гэдэг шалтгаанаар Хятадын харилцаа холбооны China Mobile компанийн үйл ажиллагааг АНУ-д явуулахыг хориглох шийдвэрийг өчигдөр Вашингтоны эрх баригчид гаргажээ.

Энэ тухай зөвлөмжийг АНУ-ын Үндэсний Харилцаа Холбоо, Мэдэллийн Технологийн газраас (NTIA) гаргасныг Холбооны Харилцаа Холбооны Зөвлөлд (FCC) хүргүүлсэн байна. China Mobile нь дэлхийн гурав дахь том харилцаа холбооны компани бөгөөд түүний урд зөвхөн АНУ-ын AT&T, Verizon компаниуд ордог юм.

China Mobile анх 2011 онд АНУ-ын зах зээлд үйлчилгээ эрхлэх хүсэлтээ FCC байгууллагад гаргаж байжээ. Гэвч тэр цагаас хойш шийдвэр гаралгүй өнөөдрийг хүрсэн юм.

2013 онд China Mobile үйлчилгээний зөвшөөрөл авах хугацаа хэт сунжирч байгааг сануулсан захидлыг FCC-д хүргүүлж байжээ.

Өнгөрсөн цөөн хэдэн сарын хугацаанд АНУ-ын засаг захиргаа Хятадын гар утас, үүрэн холбооны технологийн үйлдвэрлэгчид болох Huawei, ZTE компаниудын бараа бүтээгдэхүүнийг зах зээлдээ нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргаад байна.

China Mobile компанийн 74 хувийг (2011 онд хүсэлт гаргах үеийн байдлаар) Хятадын засгийн газар эзэмшдэг нь NTIA-гийн зөвлөмж гарах үндэслэл болж байгаа гэнэ.

Гадаад улс орны засгийн газрын хувь эзэмшил 10 хувиас дээш аж ахуйн нэгжүүдийн АНУ-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлд NTIA анхаарал хандуулж, нарийвчлан судалдаг ажээ.

 

Эх сурвалж: The Verge