Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Насны хишгийг наадмаас өмнө олгож дуусна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргаж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өгч байхаар болсон билээ.

Насны хишгийг зургаадугаар сарын 21-нээс олгож эхэлжээ. Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусах юм байна. Наадмаас өмнө нийт 125,166 ахмад насны хишиг авах аж.

Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авна.

Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан байдаг. 

  •     65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
  •     70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
  •     80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
  •     90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг тус тус олгоно.

Мөн “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм.