Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппинд хоёр өдрийн дотор хоёр хотын дарга буудуулж алагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Филиппиний нийслэлээс хойд зүгт байдаг нэгэн хотын дарга мотоцикльтэй этгээдүүдэд буудуулж алагдсан байна.

Хотын дарга 57 настай Фердинанд Ботег жолоочийн хамт албаны байрнаас гарч явах үед машинд нь ойртож ирсэн алуурчид бууджээ.

Өнгөрсөн Даваа гарагт нийслэл Манилагаас өмнө зүгт орших Танауан хотын дарга 72 настай Антонио Халилиг төрийн далбаа мандуулах ёслолд оролцож байхад нь мэргэн бууч амийг нь хөнөөсөн юм.

Тэрээр хар тамхины гэмт хэрэгтнүүдийг хотын гудамжаар алхуулж, олон нийтэд үзүүлж, жигшүүлэх аргыг санаачлан хэрэгжүүлж байсан хүн ажээ.

Ингэснээр ерөнхийлөгч Дутертэгийн зарласан хар тамхины дайнаас хойш нийт 12 сонгуульт албан хаагч алуурчдын гарт амиа алдаж байна.

2016 оны долдугаар сард Филиппинд эхэлсэн хар тамхины эсрэг дайнд цагдаа нар 4,200 гаруй гэмт этгээдийн амийг хөнөөгөөд байгаа юм. Үүнээс гадна 2,500 орчим иргэн өнгөрсөн хугацаанд хэн болох нь тодорхойгүй этгээдүүдийн гарт амиа алджээ.

 

Эх сурвалж: Reuters