Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Британий батлан хамгаалахын сайдын үгийг Siri тасалдуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Их Британий парламентын доод танхимд үг хэлж байсан батлан хамгаалахын сайд Гэвин Уилльямсоны яриаг гар утасных нь Siri тасалдуулсан тохиолдол гарчээ.

Тэрээр Исламын улс террорист бүлэглэлтэй хийж буй тэмцлийнхээ тухай танилцуулж байсан ба түүнийг Сири улсын нэрийг хэлэх үед өвөрт нь байсан iPhone утасны ухаалаг туслагч идэвхжин ярьж эхэлсэн байна.

Уилльямсон сайд яриагаа түр зогсоож гар утсаа унтраахдаа өөрийгөө гар утсандаа байцаалгасан цөөхөн төрийн түшээдийн нэг болсныг хэлж хошигножээ.

Тэр бас парламентын нууцын зэрэглэлтэй хуралдаанд орохдоо гар утсаа авч ирдэггүйг хэлж, парламентын гишүүдийн санааг амраасан байна.

Эх сурвалж: BBC