Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэгийн талаар хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Шууд тусламжийн хөтөлбөр, ЭМЯ, "Залуус" эрүүл мэнд төв, Глобал сан хамтран 
"Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд, эрхийн чуулганыг өнөөдөр, маргааш зохион байгуулж байна. 

Корпорэйт зочид буудлын хурлын танхимд

10:00 цагаас Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг хэлэлцэнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт "My car" ХХК.-ийн захирал Ч.Батболд агсны ах хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр дүүгээ амиа хорлоогүй, харин бусдын гарт амиа алдсан талаар нотлох баримт дэлгэж мэдээлэл хийнэ. 

Үндэсний музейд болно

11:00 цагт Үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулж Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн үзүүлэх үзэсгэлэнгийн нээлт болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт "Загийн гол" хөдөлгөөн, "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл", "Ардын заргын товчоо" ТББ-аас "Централ Эшиа Майнинг" компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

МҮХАҮТ-ын 507 тоотод 

13:00 цагт Монгол-Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохиож байна.

"Туушин" зочид буудлын Соёмбо танхимд

16:45-17:45 цагт Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг салбар хуралдаан болно.