Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2-т Төрийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасан байдаг. Хуулийн дагуу дээрх гурван албан тушаалтны цалинг нь хасахаар болжээ.
Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлагуудад Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар улс төрийн нам эвсэл, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн алба хаагчийн хувьд оролцохгүй байхыг үүрэг болгов.