Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мами Мизутори: Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах манлайллыг бий болголоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN

НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр Төрийн ордонд болсон тус хурлын нээлтийн арга хэмжээ Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар эхэлж, өнгөрсөн хугацаанд болсон гамшигийг харуулсан баримтат киногоор үргэлжлэн, хүүхэд багачууд "We Are The World" дууг дуулан өндөрлөсөн билээ.

Нээлтийн арга хэмжээний видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/871671873018382/

Нээлтийн арга хэмжээний фото

Гэрэл зургийг mpa.mn /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Нээлтийн арга хэмжээний дараа  Монгол Улсын Шадар сайд, Азийн сайд нарын бага хурлыг даргалагч С.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч, Азийн сайд нарын бага хурлыг даргалагч Мами Мизутори нар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн юм. 

Тэдний мэдээллээс онцлон хүргэж байна. 

Хэвлэлийн бага хурлын видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/871739776344925/
"2018-2020 онд бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болно"
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд, Азийн сайд нарын бага хурлыг даргалагч  С.Энхтүвшин "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орон, Европ, Африк, Арабын орнуудын төлөөлөл болон 1,584 ОУ-ын болон бүс нутгийн хэмжээний байгууллагуудын 3,500 гаруй төлөөлөгч оролцож байна.

Өмнө нь уг хурлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Малайз, Бүгд Найрамдах Солонгос Улс,Индонези, Тайландын Вант Улсын Засгийн газар тус тус амжилттай зохион байгуулсан байдаг.

Бид хурлын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийн талаар маш олон удаагийн давтамжтэй ярилцана. Уг баримт бичгийн хүрээнд дэлхийн хэмжээний долоон чиглэл арга хэмжээг тодорхойлсон байдаг.

Маргаашнаас салбар хуралдаанууд эхлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хоёр онцлох арга хэмжээ, сайд нарын болон сонирхогч талуудын хуралдаан, 14 техникийн ба сэдэвчилсэн, 53 салбар хуралдаан болон 13 дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Мөн 51 байгууллага оролцох танилцуулах үзэсгэлэнг нээж, 47 илтгэгч өөрийн үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно. Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэлтэй байна" гэлээ.

"Хурлын нээлтийн арга хэмжээ үнэхээр ёслол төгөлдөр боллоо"
 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч, Азийн сайд нарын бага хурлыг даргалагч Мами Мизутори "Шадар сайдтай хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх болсондоо таатаа байна. Миний хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийн талаар Шадар сайдын хэлсэн санааг давхардуулалгүй хурлыг зохион байгуулж байгаа энэ сайхан орны талаар анх төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцмаар байна. 

Монгол Улсын хувьд гамшгийн аюул гэдэг ямар аймшигтай зүйл болохыг Засгийн газраасаа эхлүүлээд жирийн ард иргэд нь хүртэл сайн мэддэг юм байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс төрийн манлайллыг бий болгож буй нь олон улсад өндрөөр үнэлэгдэж байгааг хэлэх нь зүйтэй байх. Гамшгийн аюулын мөчлөгт тааруулах биш гамшгийг сөрж, урьдчилан сэргийлж, хамгаалах үйл ажиллагааг явуулж байгаа нь нэн сайшаалтай юм. 

Хурлын нээлтийн арга хэмжээ үнэхээр ёслол төгөлдөр боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн үед бидэнд тохиолдсон гамшгийг харуулсан баримтат киног үзүүллээ. Аливаа ард түмэн өмнө тохиолдсон гамшгаа дурсахдаа тийм ч дуртай байдаггүй. Гэхдээ бид өмнө тохиолдсон гамшиг аюулыг санаж байж, сайн ирээдүйг цогцлооно. 

Харин төгсгөлд хүүхэд багачууд ирээдүйн сайн сайхныг бэлгэдсэн дуу дуулсан нь бидэнд маш сайхан санагдлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn