Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс ГЭБАСБХ-ыг 2020 онд зохион байгуулах эрхийг Австрали улсад шилжүүлж өгнө

ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Австралийн Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд, Сенатын гишүүн Кончеттай Фиерраванти-Уэлс Монгол Улсад ирлээ. Тэрбээр 2018 оны 7 дугаар сарын 3-6 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд (ГЭБАСБХ) оролцоно.

ГЭБАСБХ 2018-д оролцох нь Австрали улсын хувьд чухал ач холбогдолтой. Бага хурлын үеэр Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал /ГЭБАСБХ/-ыг 2020 онд зохион байгуулах эрхийг Австрали улсад шилжүүлэн өгөх юм.

Энэтхэг-Номхон далайн баруун хэсэг нь байгалийн гамшигт хамгийн их өртдөг бүсэд тооцогддог. 2017 онд болсон 200 гаруй удаагийн байгалийн томоохон гамшигт ойролцоогоор 66.7 сая хүн өртөж, 6,500 орчим хүн амь насаа алдсан юм. Австрали улс ГЭБАСБХ-д идэвхтэй оролцож байгаа нь дэлхий нийтэд тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулахад Австралийн Засгийн газрын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж буйн нэг илрэл юм” гэж Сенатын гишүүн Кончетта Фиерраванти-Уэлс хэлжээ.

Бага хуралд Сенатын гишүүн Кончетта Фиерраванти-Уэлс нь Гадаад хэрэг, худалдааны яам, Дотоод хэргийн яам болон Австралийн Газарзүйн шинжлэх ухааны байгууллагын төлөөллийг ахалж оролцоно. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 45 орны сайд, өндөр албан тушаалын төлөөлөл оролцсон энэ бага хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, Улаанбаатарын Тунхаг бичгийг батална.

Айлчлалын үеэр сайд Монголын уул уурхай, эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Австралийн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, Австрали улсаас хэрэгжүүлж буй 11.6 сая долларын тусламжийн хөтөлбөр, үүнд орон нутгийн хөтөлбөрүүд болон Монгол Улсаас Австрали улсад тэтгэлэгээр суралцагчдад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцоно.

 

Эх сурвалж: Австралийн ЭСЯ