Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрдэмтэд “лазерын АК-47” бууг зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бараг нэг километрийн зайнаас байгаа онох чадвартай лазерын зэвсгийг Хятадын судлаачид зохион бүтээжээ.

ZKZM-500 нэртэй уг зэвсэг нь энгийн нүдээр олж харах боломжгүй, энергийн бөөмсийг ялгаруулдаг бөгөөд уг урсгал нь цонхны шилийг нэвтлэн хүний арьс, эд эсэд тусаж, нүүрс болгох чадвартай гэнэ. 

Лазерын бууг Шаньси муж дахь Хятадын Шинжлэх Ухааны Академийн Оптик, Механикийн хүрээлэнд зохион бүтээжээ.

АК-47 буутай адил буюу 3 кг жинтэй, 15мм-ийн уг зэвсэг 800 метрийн зайд тусдаг, нисэх онгоц, автомашин, завинд суурилуулах боломжтой юм байна. Бөөнөөр үйлдвэрлэхэд бэлэн болоод байгаа лазерын зэвсгээр эхний ээлжинд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн терроризмтай тэмцэх ангийг хангах гэнэ.

 

Хүн барьцаалагчийг байр байгууламжийн цонхоор буудаж гэмтээхэд тохиромжтойгоос гадна шатахуун, тэсрэх бодистой савыг буудаж дэлбэлэх боломжтойг зохион бүтээгчид нь онцолжээ.

Лазер нь нүдэнд харагдахгүй, ямар ч дуу чимээгүй тул хаанаас буудсаныг илрүүлэх боломжгүй ажээ. Ухаалаг гар утастай адил олон дахин цэнэглэдэг лидиум-ион баттерейгаар ажилладаг уг зэвсэг нэг цэнэглэлтээр 1,000 гаруй удаа бууддаг байна.

Бөөнөөр үйлдвэрлэж эхлэхэд нэг лазерын бууны өртөг 100,000 юань ($15,000) болно гэж тооцоолжээ.

Буруу зорилгод ашиглуулахгүйн тулд уг зэвсгийн дизайн, технологийг хатуу нууцалж, зөвхөн цагдаа, армийн хэрэглээнд өндөр хяналттай ашиглахаар болсон байна.

1980 онд дэлхийн 100 орчим улс орнууд нэгдсэн НҮБ-ын Лазерын Зэвсгийн протоколд ийм зэвсгийг хориглодог. Гэхдээ Хятадын арми уг зэвсгээ “үхлийн бус” гэсэн ангилалд оруулж байгаа гэнэ.

Лазерын зэвсгийн нэг буудалтаар хүнийг үхүүлэх боломжгүй, харин арьсанд нь нүх гаргаж, ноцтой шархдуулах боломжтой юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post