Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт /AFIS/ Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж байна.
Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголын Ипотекийн Корпораци /МИК ОССКХХК/ нь Барилга Хот Байгуулалтын Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулж байгаа юм.
Чуулга уулзалт “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвээр үргэлжилж байна. Чуулга уулзалтад Малайз Улсын Моргейжийн Корпорацийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Чунг Чи Леон, Азийн Хөгжлийн Банкны Санхүүгийн салбарын багийн ахлагч Норитака Акамацу, Дэлхийн Банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Андрей Милютин зэрэг хүндэт зочид илтгэл тавьж байна.
Мөн Монгол Улсын Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ч.Хашчулуун болон олон улсын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 20 гаруй төлөөлөгч панел хэлэлцүүлэгт оролцож, моргейжийн хоёрдогч зах зээлийн хөгжил, боломжуудын талаар хэлэлцэж байгаа юм.
Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-г 2014 онд Монгол, Малайз, Япон, БНСУ, Тайланд, Казахстан, Индонез, Филиппин улс нэгдэж үүсгэн байгуулсан. Монго
Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбооны ерөнхийлөгч Ананта Вигуяа МИК ОССК ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж,
Мөн Монгол Улсад орон сууцны найман хувийн хүүтэй хөтөлбөрийн хэрэгжилт саарсан үед Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-ны гишүүн орнууд Улаанбаатарт чуулсан нь цагаа олсон, шийдэл гарц тодорхойлсон, үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж дотоодын барилгын салбарынхан, хөрөнгө оруулагчид үзэж байна.