Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японы дасгалжуулагч тоглогчдоосоо уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Польштой хийсэн хэсгийн сүүлийн тоглолтод бөмбөгөө хадгалах, довтолгооноос зайлсхийх идэвхгүй тактик хэрэглэсэндээ Японы багийн дасгалжуулагч тоглогчдоосоо уучлал гуйжээ.

Бямба гарагт 63 настай Акира Нишино сэтгүүлчидтэй Казань хотод уулзахдаа энэ тухай мэдээлсэн байна.

Японы баг хэдийгээр Польшийн багт хожигдож байсан ч тоглолтын сүүлийн хоромд цаг үрэх тактик хэрэглэж, эрсдлээс зайлсхийсний хүчинд “шударга өрсөлдөөн”-ий үнэлгээгээр Сенегалын багийн урд орж, хэсгээсээ шалгарах нөхцлийг хангасан юм. Оноо, гоолын тоо, гоолын зөрүү, хоорондын тоглолтын харьцаа зэрэг бүх үзүүлэлтээрээ Япончууд баруун Африкийн өрсөлдөгчтэйгээ тэнцээд байв.

Харин шийтгүүлсэн шар картны тоогоор Японы баг цөөн байсан юм.

Хөх самурайнууд энэ тактикынхаа төлөө дотоод гадаадын хөгжөөн дэмжигчдэд багагүй шүүмжлүүлж байв. Тэгвэл Нишино энэхүү шийдвэрийнхээ эцсийн хариуцлага, гаднаас ирэх шүүмжлэлийг зөвхөн өөртөө хүлээхийг тамирчиддаа мэдэгдэж, тэднийг хүнд байдалд оруулсандаа уучлал гуйжээ.

Наран улсын шигшээ баг өнөө шөнө Бельгийн багтай шөвгийн 16-гийн шатны тоглолтоо Ростов Арена цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.

 

Эх сурвалж: Kyodo News