Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Буриадын бөө нар ОХУ-ын шигшээ багийг хожиход дэмжлэг үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ДАШТ-ий шөвгийн 16-д шалгараад байгаа шигшээ багаа хожуулахын тулд Оросын иргэд дор дороо залбирцгааж байв.

Дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Испаничуудыг хожино гэдэг Оросуудын хувьд хүн даваа байв. Гэвч Ням гарагийн орой Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод тэд ялалт байгуулж чадсан юм.

Тоглолтын өмнө Оросын томоохон хэвлэл Комсомольская Правда Эрхүү орчмын бөө нарт үндэсний шигшээ багийнхаа амжилтыг дэмжих засал хийхийг уриалжээ.

Сонины уриалгыг энэ нутгийн зургаан бөө хүлээн авч, тусгай ёслол зохион байгуулсан тухай Siberian Times сайтад мэдээлсэн байна.

 
 

Тэдний нэг бөө Александр Тимуров ёслолын үеэр шигшээ багийн бүх тоглогчдын нэрсийг дуудаж, тэдний өвөг дээдсийн сүнснээс дэмжлэг хүссэн тухайгаа ярьжээ.

“Хэрвээ өвөг дээдэс нь үр хүүхдүүдээ харж үзвэл Испаничуудын хувьд Оросын шигшээ багтай хийх тоглолт хэцүү байх болно” гэж тэр хэлсэн байна.

Бөө нарын тусламж нэмэр болсон үгүйг хэлж мэдэхгүй ч Оросын шигшээ баг ЗХУ-ыг задарснаас хойш хөлбөмбөгийн ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлээд байна.

 

Эх сурвалж: Siberian Times