Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын этгээд гар барилтын түүхийг Португалийн ерөнхийлөгч баяжуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын удирдагчидтай этгээд хачин байдлаар гар барьдаг зуршилтай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Португалийн ерөнхийлөгч Марчело Ребело Де Сусаг Цагаан ордонд хүлээж авч уулзсан юм.

Энэ үер Португалийн ерөнхийлөгчийн гар барилт Трампыг сандаргасан байна. Дараах видео бичлэгнээс юу болсныг хараарай.

Трамп хамгийн сүүлд энэ сарын эхээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой Их Долоогийн уулзалтын үеэр мэндлэхдээ ээлжит сонин гар барилтыг үзүүлсэн юм. Гэрэл зурагчдын буулгасан зурагнаас харахад Макронтой гар барьсны дараа Трампын гар дээр Францын ерөнхийлөгчийн хурууны мөр цайрч үлдсэн байв.

 

Эх сурвалж: Mashable