Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ий хасагдах шатны “үхлийн хагас”-т ямар багууд хуваарилагдав?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16 багийн нэр, хуваарь тодорлоо.

Энэ шатнаас эхлэн хожигдсон нь хасагдаж, хожсон нь дэвшсээр аваргын цомын төлөө өрсөлдөх хоёр баг тунах юм. Сонирхолтой нь 16 баг хоёр дэд хэсэгт хуваагдахдаа чанарын хувьд нэлээд ялгаатай хуваарилагдсан байна.

 

Тухайлбал шөвгийн 16-гийн шатны “үхлийн хагас” гэгдэж байгаа талд FIFA-гийн эрэмбээр дэлхийд тэргүүлдэг 5 багийн 4 нь буюу Бразил, Бельги, Португаль, Аргентин багтжээ. Тэд аваргын цомыг хүртэхийн тулд хоорондоо тоглоно.

Харин нөгөө хагаст нь Испани, Хорват, Английн шигшээ багууд харьцангуй хялбар замаар эцсийн шатанд хүрэхээр харагдаж байгаа юм.

ESPN сувгийнхны тооцоолсноор “үхлийн хагас”-ын багууд нийтдээ 10 удаа Дэлхийн аварга болж, аваргын төлөө 16 удаа шалгарч байсан бол нөгөө хагасын багууд ердөө 2 удаа аварга болж, 3 удаа л аваргын төлөө өрсөлдөж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider