2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэcний аян”-ны талаар мэдээлэл өгнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN

БСШУСЯ-ны 4 давхрын 401 тоотод 

10:00 цагаас ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” номын нээлт болно.

Номын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл оролцоно.

Богд хааны ордон музейн хурлын танхимд

10:00-15:00 цагийн хооронд “МОНГОЛ ХАТАД” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

Тhe Corporate Hotel & Convention Centre

11:00 цагаас Хавдар Судлалын Үндэсний Төвөөс зохион байгуулж буй "Хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ" сэдэвт олон улсын хурал эхэлнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Богдхан уулын ой уcтаж, экоcиcтем хурдтай доройтож байна. Иймд туc ойг нэн даруй нөхөн cэргээх, хамгаалах, шинээр ойжуулах зорилгоор хэрэгжүүлэх “Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэcний аян”, “Залуу ой” төcлийн хэвлэлийн бага хурал болно.

Монголын хөрөнгийн биржийн байранд

12:00 цагаас "Сүү" ХК-ийн гаргасан “Сүү Бонд”-ийг эргэн төлөлтийг бүрэн хийснийг баталгаажуулан МХБ болон "Сүү" ХК хамтран ажиллах гэрээ дүгнэж гарын үсэг зурна.

“Сүү Бонд”-ийн захиалга эхний өдөр бүрэн биелэгдэж, 6 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаагаар амжилттай татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болсон бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болсноос гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж чадсан юм.

"Хуульчдын танхим"-д

14:00 цагаас Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум-2018"-аас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг танилцуулна. 

И-март их дэлгүүрийн урд

15:00 цагаас Хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж иргэдийг ихээхэн айдаст автуулдаг Токиогийн гудамжны /И-март их дэлгүүр орчим/ борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг Геодези, Усны барилга байгууламжийн газар эхлүүллээ. Тус газраас шугам шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийнэ.

x