Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шигшээ баг нь ДАШТ-ээс хасагдсанд Ангела Меркель гунигтай байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ээс хасагдсанд гунигтай байгаагаа тус улсын канцлерь Ангела Меркель илэрхийлжээ.

Тэр өчигдөр орой роботын ухааны чуулганд оролцохдоо хиймэл оюун ухаант Sophia хүн дүрст машинтай ярилцсан байна. Германы баг Өмнөд Солонгосын шигшээ багт хожигдоод хэдхэн цаг болж байсан энэ үед Меркель роботод хандаж “Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид бүгдийн хувьд маш их гунигтай өдөр болж байна” гэж хэлжээ.

 

Үндэснийхээ шигшээ багийн амжилтад байнга санаа тавьдаг Меркель 2014 оны ДАШТ-ий үеэр Бразилд хоёр удаа зочилж, хөлбөмбөгчдөө дэмжиж байсан юм.

Харин энэ удаа шинэ засгийн газраа эмхлэх ажил ихтэй байснаас ОХУ-ын Казаньд очиж, өчигдрийн чухал тоглолтыг үзэж чадаагүй гэнэ.

 

Эх сурвалж: Korea Herald