Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

“БОДЬ ДААТГАЛ” компани анх удаа "ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТӨВ"-ийг нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 27
Сурталчилгаа

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц

Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц

Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц хэмээн ардын үг байдаг билээ.

"Бодь Даатгал" компани 2015 оноос эхлэн дэлхийд тэргүүлэх АКСА групптэй хамтран эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэн иргэд, байгууллагын ажиллагсдад хүргэж эхэлсэн.

 

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ гэх цэнхэр дэвтэрийг хүн бүр эмнэлэгт үзүүлэхдээ авч явдаг гэдгийг сайн мэднэ. Өвчин зовлон тохиолдож сандарч тэвдсэн үед улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь хүнд суртал, урт дараалал зэрэг маш их төвөгтэй асуудал болдог.

Даатгалаа төлчихөөд байхад нэмэлтээр эм тариа, хэвтэх ор хоногийн мөнгө гээд санхүүгийн хувьд бас дарамт үүсдэг.

 

Бодь Даатгал компанийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар Монголдоо төрөлжсөн нарийн мэргэжлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг Сонгдо, Интермед, Гранд мед, SOS Medica Mongolia, Ачтан, Гурван гал зэрэг нийт 17 өндөр зэрэглэлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломж нээгдэх бөгөөд тус төв 365 хоногт 24 цагийн турш даатгалтай холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх болно.

Та дээрх эмнэлгүүдээс гадна Ази, Европын орнуудад нэр хүндтэй томоохон эмнэлгүүдээр түргэн шуурхай үйлчлүүлнэ.

 

Байгууллага хамт олноороо эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар урьдчилан сэргийлэх багц үзлэгт хамрагдаж хавдар болон зарим шинж тэмдэг бүдэг илэрдэг өвчлөлийг эрт оношлуулан цаг алдалгүй эмчлүүлэхээс гадна олон жил зовиурлан байнга эмчлүүлдэг архаг өвчлөлийн оношийг тодруулах, эмчлүүлэхэд шаардагдах тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг энэхүү даатгалаар олгож үйлчилж байна.

Даатгуулагч гэнэтийн хурц, цочмог өвчнөөр өвдсөн тохиолдолд энэхүү даатгалаас оношлогоо, эмчилгээ, үйлчилгээний бүх зардлыг нөхөн олгодог.

 

Байгууллага хамт олон, хувь хүмүүсийг шинээр үүд хаалга нээж буй олон жилийн дадлага туршлагатай нарийн мэргэжлийн эмч нар бүхий  мэргэжлийн багаас бүрдсэн олон улсын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж гэнэтийн эрсдэл учрахад хайртай хүмүүсээ өвчин зовлонгоос хамгаалцгаая.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.