Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Германд ялагдсаны дараа Шведийн тоглогч онлайн дайралт, дарамтад өртөх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ДАШТ-ий хэсгийн тоглолтод Шведийн баг Германы шигшээд 2:1 харьцаагаар ялагдаж, дараагийн шатанд шалгарах бараг боломжгүй болсон.

Тоглолтын сүүлчийн минутад Тони Кроосын гүйцэтгэсэн чөлөөт цохилт Германы багийг ДАШТ-ээс хасагдахаас аварсан билээ. Тэгвэл энэхүү чөлөөт цохилт хийх боломжийг олгосон Шведийн хагас хамгаалагч Жимми Дурмаз руу чиглэсэн сошиал сүлжээний дайралт, дарамт тоглолтын дараа бий болсон байна.

 Ням гарагт Дурмаз багийнхан болон дасгалжуулагчийн хамт хэвлэлийнхний өмнө зогсоод уг дайралтын эсрэг мэдэгдэл хийжээ.

“Намайг ‘Араб чөтгөр’, ‘террорист’, ‘талибан’ хэмээн нэрлэж, дайрч давшилж байгаа тань хэрээс хэтэрлээ. Гэр бүл, хүүхдүүдийг минь үүнд хамаатуулж байгаа нь байдлыг бүр муутгаж байна” гэж Дурмаз гар утсан дээрээ бичсэн мэдэгдлийг уншжээ.

Эцэст нь түүний багийнхан дуу нэгтэйгээр “расизм”-ийг эсэргүүцсэн уриа хэлсэн байна.

Дурмаз нь Туркээс Шведэд цагаачилж ирсэн Ассир гэр бүлд төрсөн юм. 

“Би бол Швед хүн, би Шведийн үндэсний шигшээд тоглодгоороо бахархдаг. Хөлбөмбөгчин хүний хувьд хамгийн чухал зүйл бол энэ юм. Энэ бахархлыг минь ямар нэг арьс өнгөний үзэл унтраахыг би зөвшөөрөхгүй. Бид бүгд расизмын эсрэг нэгдэх ёстой” гэж Дурмаз эцэст нь хэлжээ.

Шведийн Хөлбөмбөгийн Холбоо уг хэргийг цагдаад мэдэгдэж шалгуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: Associated Press