Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун иргэний тангарагаас эцэг, өвөг эцгийнхээ хэсгийг хасжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Эх сурвалжуудын мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан иргэний шинэ тангарагийг танилцуулахдаа эцэг, өвөг эцгийнхээ хэсгийг багасгаж, өөрийн үзэл суртлын хэсгийг нэмэгдүүлжээ.

1970-аад оны үед бий болсон иргэний тангарагийг тус улсын иргэн бүр цээжлэх ёстой байдаг. 10 заалт бүхий тангарагийн бичигт Хойд Солонгосын үндэслэгч Ким Ил Сун, түүний залгамжлагч Ким Жон Ил нарын үзэл санаа, үйл хэрэгт үнэнч байх тухай өгүүлсэн байдаг гэнэ.

Хойд Солонгосын иргэн бүр уг тангарагийг цээжээр мэдэж, ажил, сургууль дээрээ болдог тангарагийн хуралд оролцож, хэр биелүүлж яваагаа тайлагнадаг.

Уг хуралд оролцоогүй өнгөрсөн нэгнийг улс төрийн хувьд найдваргүй этгээдэд тооцдог байна. 40 гаруй жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй тангарагийг саяхан Ким Жон Уны шийдвэрээр өөрчилжээ.

Нийт 10 заалттай байсан тангараг 5 заалттай болон богиносож, Ким Ил Сун, Ким Жон Ил нарын хэсэг ганцхан өгүүлбэрт дурдагдахаар болж товчлогдсон гэнэ.

Харин оронд нь Ким Жон Уны үзэл санаанд үнэнч байхаа илэрхийлсэн хэсэг түлхүү оржээ.

Ким Жон Уны уг үйлдэл Хойд Солонгосын нам, төрийн хуучинсаг хэсгийг шахаж, улс орондоо шинэчлэл нэвтрүүлэх бэлтгэл ажил гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: NK Daily