Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4%, чингэлэгт 52%-ийн хөнгөлөлт эдлэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

ОХУ-тай 9 жил яриа хэлэлцээ хийж, ийнхүү Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар тохирсон хэлэлцээрийг байгуулж байна.

Тус хэлэлцээр нь Талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм.

ОХУ-ын нутгаар дамжих төмөр замын тээвэрлэлтэд 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан. Хэлэлцээрт дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ.

  • хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

ХЭЛЭЛЦЭЭРИЙН АЧ ХОЛБОГДОЛ

1. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. 

/Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна./

 “Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангагдаж буй хэрэг юм.

2. Дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой.

Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм. 

НҮҮРС БОЛОН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТЭД ОЛГОЖ БУЙ ОДООГИЙН ХӨНГӨЛӨЛТ:

Дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт ННТ-ын дагуу суурь тарифаас 32 хувиас багагүй хөнгөлөлт олгох үүрэгтэй бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооноос тус ачаанд 2018 онд 58 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.

Хүснэгт №1. Төмөр замаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлтэд үзүүлэх хөнгөлөлт

Хөнгөлөлтийн төрөл

Үржүүлэх коэффициент

Хөнгөлөлт

1

ННТ-ын 3 дугаар бүлэг “Тээврийн төлбөрийг хураах, тооцох аргачлал”-ын “Тээвэрлэлтийн онцгой нөхцөл” хэсгийн 23 дугаар заалт “Тээвэрлэгчийн эзэмшлийн бус вагоноор ачаа тээвэрлэхэд суурь тарифыг үржүүлэх коэффициент”

0.85

15%

2

Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын төмөр замуудын олон улсын харилцаанд ачаа тээвэрлэх тарифын бодлогын хавсралт 3, 1 дүгээр бүлэг “Тарифын хэлэлцээрийн гишүүн төмөр замуудаар дамжин гуравдагч орноос, гуравдагч орон руу ачаа тээвэрлэх” /ТУХНАТТБ/, 3 дугаар зүйл “Монгол Улс, БНАСАУ, БНСВУ-аас/руу дамжин өнгөрөх”,  3.1 дэх заалт “Монгол улсаас болон Монгол улс руу Оросын төмөр замуудаар дамжуулан тээвэрлэхэд 2 дугаар ангиллын ачааны тээвэрлэлтэд ННТ-ын суурь тарифыг жингийн нормоос хамааруулан үржүүлэх коэффициент “

0.80

20%

3

“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №61 дүгээр хурлын протокол /2018.01.01 – 2018.12.31 хооронд хүчин төгөлдөр/-ын 1 дүгээр хавсралт, 9.3-т “Монгол Улсаас ОХУ-ын төмөр замуудаар дамжуулан тээвэрлэх нүүрсний тээвэрлэлтийн өөрийн эзэмшлийн болон түрээсийн вагоноор гүйцэтгэх, түүнчлэн эдгээр вагоныг хоосноор буцаахад ТУХНАТТБ-ын тарифыг үржүүлэх коэффициент”

0.42

58%

Хүснэгт №2. Төмөр замаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтэд үзүүлэх хөнгөлөлт 

Хөнгөлөлтийн төрөл

Хөнгөлөлтийн коэффициент

Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын төмөр замуудын олон улсын харилцаанд ачаа тээвэрлэх тарифын бодлого /2018 онд хүчин төгөлдөр үйлчилнэ./

1

Хавсралт 3, 1 дүгээр бүлэг “Тарифын хэлэлцээрийн гишүүн төмөр замуудаар дамжин гуравдагч орноос, гуравдагч орон руу ачаа тээвэрлэх”, 3 дугаар зүйл “Монгол Улс, БНАСАУ, БНСВУ-аас/руу дамжин өнгөрөх”,  3.2 дахь заалт “Чингэлгийг тээвэрлэлтэд ННТ-ын суурь тарифыг тээврийн зайнаас хамааруулан үржүүлэх коэффициент”

   - 1500 км ба түүнээс доош

1.00

   - 1501 – 2000 км

0.85

   - 2,001 – 3,000 км

0.70

   - 3,001 – 4,000 км

0.50

   - 4,001 – 5,000 км

0.30

   - 5,000 км–ээс дээш

0.25

“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №61

3

2 дугаар хавсралт, хүснэгт №2-ийн 1.1 дэх хэсэгт болон “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн №61 дүгээр хурлын протокол /Наушкиас Беларусь-Полшийн хилийн нэвтрэх цэгүүд хүртэл/ “тээвэрлэгчийн бус хувийн эзэмшлийн тусгай зориулалтын тавцант вагоноор их даацын ачаатай чингэлгийг 57-71 вагоноор бүрдүүлсэн чингэлгийн Оросын төмөр замуудаар дамжуулан галт тэргээр тээвэрлэх”

20 фут- 522 шв.фр,

 

40 фут-1044 шв.фр


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тэдгээрт тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцөлүүдийг тохирсон юм.

 

Эх сурвалж: ЗТХЯ