Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайд алдагдсан Колумбын захидлыг АНУ-аас Испанид хүлээлгэн өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба, Хууль зүйн яамныхан 500 гаруй жилийн өмнө бичигдсэн Христофор Колумбын захидлын хуулбарыг тус улс дахь Испаний элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.

Уг захидалд Колумб шинээр нээсэн тивийнхээ тухай Испаний хаанд тайлбарлаж бичсэн байдаг юм. 1493 онд бичигдсэн уг захидал Барселоны Үндэсний номын сангаас хулгайлагдаж $1 сая орчмоор зарагдаад байжээ.

Анх 2011 онд Европын номын сангуудаас 15 дугаар зууны гар бичмэлүүд алдагдаж, хуурамч материалаар солигдсон тухай мэдээлэл АНУ-ын хууль сахиулагчдад ирсэн байна.

Энэ үеэс эхлэн долоон жилийн турш алдагдсан захидлын мөрөөр ажиллажээ.

Улмаар Колумбын захидлыг 2011 оны зургаадугаар сард 900,000 еврогоор зарагдсан тухай мэдээллийг 2013 онд олж авсан байна. Гэмтнүүдийг илрүүлж, захидлын эх хувь мөн эсэхийг баталгаажуулсны дараа эх оронд нь хүлээлгэж өгч байгаа ажээ.

АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба 2007 оноос хойш дэлхийн 30 гаруй оронд 11,000 гаруй түүхийн дурсгалыг нь гэмт этгээдүүдийн гараас салгаж, буцаан өгөөд байгаа гэнэ.

Эдгээрийн дотор Монголоос алдагдсан үлэг гүрвэлийн хоёр араг яс, Герман, Франц, Польш, Австрийн уран зургууд, Египетийн муммигийн гар, Хятад, Камбожийн соёлын дурсгалууд, Солонгосын хааны тамга зэрэг эд зүйлс багтжээ.

Хамгийн сүүлд Иракаас алдагдсан эртний түүхийн мянга орчим эд зүйлсийг засгийн газарт нь хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ICE.gov