Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"АЗЗА компаниудыг хувьчлахыг эсэргүүцэж байна"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто зам засвар арчлалтын 20 ТӨХК-ийг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлага худалдаагаар худалдах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх гэж буйг эсэргүүцэж, 10 орчим орон нутгийн АЗЗА-ын компанийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид нийт 834 ажилладаг байна. Тэдний 60-70 хувь нь 10-аас дээш ажилласан хүн байгаа бол хамгийн удаан нь 38 жил ажилласан хүн байгаа аж. АЗЗА-ын компаниудыг хувьчлах нь ашиг сонирхлын зөрчилтай байх өндөр магадлалтайгаас гадна эдгээр ажилтнуудын эрх ашгийг зөрчиж болзошгүй хэмээн үзэж, Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгчид, АЗЗА-ын компаниудын ажилчид УИХ-д шаардлага хүргүүлж байгаагээ мэдэгдлээ. Үүнд:

  • Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд АЗЗА-ын нэр бүхий 20 компанийг бүрэн хувьчлах гэж заасныг өөрчлөх
  • Материаллаг бааз нь бэхжээгүй, өөрийн гэсэн техникгүй, менежмент муутай, ашиггүй ажиллаж байгаа компаниудын менежментийг сайжруулах
  • АЗЗА-ын компаниудын ажилчдын ажлын байрны баталгаа, хөдөлмөрийн эрх, нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр хийхээр тусгажээ.
Улсаас санхүүжилтээ цаг хугацаанд нь олгоогүйгээс бидний ажил хамаардаг

Өнөөгийн зам засвар, арчлалт муу байгаа талаар асуусан сэтгүүлчдийн асуултад Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны гишүүн Б.Цэрэнпүрэв2018 онд л гэхэд улсын хэмжээнд зам засвар арчлалтад 55 тэрбум төгрөг шаардлагатай ч улсын төсвөөс 17 тэрбум төгрөг олгосон. Мөн санхүүжилтээ цаг хугацаанд нь олгоогүйгээс бидний ажил хамаардаг” гээд олон улсад зам засвар арчлалт нь төрийн мэдэлд байдгийг сануулсан.

Гэрэл зургийг mpa.mn

Хувийн хэвшилд очсоноор зам арчлалт орхигдох, одоо байгаа ажилчид ажлын байрандаа үлдэхгүй байх эрсдэлтэйгээс гадна ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай хэмжээн үзэж байгаа аж. Ашиг сонирхлын зөрчлийн талаар Налайх АЗЗА-ийн менежер М.Болдбаатар тайлбарлахдаа тус компанид зам засварт зориулж 600 сая төгрөг өгсөн бол зэрэгцээ замыг нь хариуцсан хувийн компанид тэрбум гаруй төгрөг олгосныг дурдсан. Тухайн хувийн компани яаманд ажилладаг хүний компани байсныг тэрбээр хэлэв.

Хэрэв тэдний тавьсан дээрх шаардлагуудыг шийдвэрлэж өгөхгүй бол шат дараатай арга хэмжээ авахаа АЗЗА-ынхан мэдэгдлээ.