Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах ургамлын тариаланд ажиллаж байсан Монгол, Лаос хүмүүсийг Калифорнид саатуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүний наймааны хохирогч байж болзошгүй 10 хүнийг АНУ-ын Калифорни мужийн Салинас дахь хууль ёсны мариухана тариалангийн газраас илрүүлж саатуулснаа орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Тариалангийн газрын дэргэд ачааны чингэлэгт амьдарч байсан эдгээр хүмүүс нь Монгол, Лаос улсуудын иргэд байсныг тогтоосон байна. 

Мягмар гарагийн үдээс хойш цагдаа нар уг тариалангийн зөвшөөрлийг сунгах асуудлаар эзэнтэй нь уулзах гэж очиход тэнд ажиллаж байсан 10 хүн зугтахыг оролджээ.

Одоогоор эдгээр хүмүүсээс байцаалт авахаар орчуулагч хайж байгааг цагдаагийн ахлагч Жон Торнбург хэлсэн байна.

Тэднийг ямар гэрээгээр энд ажиллаж байсан, хаанаас ямар замаар ирснийг эхний ээлжинд тодруулна гэж Торнбург ярьжээ.

 

Эх сурвалж: The Californian