Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Соён гэгээрлийн өдрүүд”-ийн үеэр дөрвөн шинэ ном танилцуулна

МОНСУДАР
2018 оны 6 сарын 7
Монсудар
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ энэ сарын 11-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

ЭНЭ ӨДРҮҮДЭД:

  • Неолиберализм ба МОНГОЛ (неолиберализм биднийг хааш нь хөтөлсөн бэ?)
  • Оросын утга зохиолын ТЭСРЭЛТ
  • Бидний эх хэлний суурь мэдлэг ямар түвшинд байна вэ?
  • Хүүхэд нас үнэхээр баяр жаргалтайгаар өнгөрдөг үү?
  • Өсвөр насныхан ба эцэг эхийн харилцаа
  • Монголчуудын үнэт зүйлийн өөрчлөлт зэрэг НИЙГМИЙН буюу бидний өмнө тулгараад буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уншигчидтайгаа санал бодлоо солилцох юм.

ШИНЭ НОМУУД:

  1. Монголчууд цувралын дараагийн боть, Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг үеэс XII зууныг хүртэлх түүхийг зургаар өгүүлэх “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал”
  2. Түүх бичлэгийн шинэ хандлагыг бий болгож, дэлхий дахинд бэстселлер болсон “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх”
  3. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, түүний гаргасан шийдвэрүүд, улс төрийн нөхцөл байдлыг хамгийн сонирхолтойгоор өгүүлсэн “Путин: Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй”
  4. Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайханы “Хайрын ааш” зэрэг шинэ номын нээлт болно.