Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс шашны эрх чөлөөтэй юү?

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 2017 оны Монгол Улс дахь Шашны эрх чөлөөний тайланг тавдугаар сарын 29-ний өдөр албан ёсоор гаргажээ. Энэхүү тайланд, манай улсад үйл ажиллагаа явуулж буй шашны зарим бүлэг хэдэн жилийн турш бүртгэлээ сунгуулж чадахгүй байгаа, шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг зэрэг асуудлыг тусгасан байна. 

Монгол Улсын иргэн шашин шүтэх ба эс шүтэх эрхтэй. Энэ эрхийг Үндсэн хуулиар хамгаалж, хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан байдаг. Шашны байгууллагуудын хувьд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчид хэрэгжүүлдэг. Гэвч аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн журам өөрчлөгдөх, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлжээ. 

Тухайлбал, 2017 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн ИТХ шашны 70 байгууллагын зөвшөөрлийг сунгаж, таван зөвшөөрлийг цуцалсан бол 23 өргөдлийг түдгэлзүүлсэн байв. Шалтгаан нь бичиг баримт дутуу, байрны нөхцөл хангалтгүй, эсхүл шалгалтын багийнхны тогтоосон ямар нэг дутагдалтай холбоотой байж. Зарим шашны бүлэг хэдэн жилийн турш бүртгэлээ сунгуулж чадахгүй байгаагаа хэлсэн байна. 

Эл судалгаанд шашны хүн ам зүйг тооцохдоо хамгийн сүүлд 2010 онд хийгдсэн Монгол Улсын хүн амын нэгдсэн тооллогын дүнг ашиглажээ. Уг тооллогоор манай улсын 15-аас дээш насны хүн амын 53 хувь нь өөрсдийгөө буддын шашинтан гэж тодорхойлсон бол гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христийн шашинтан гэжээ. 38.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байна. 

Судалгааг бүрэн эхээр нь харах: