Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

СҮҮ ХК нийт 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараалаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 5
Сурталчилгаа

Сүү ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн нийт хуримтлагдсан ашгаас нийт 1.03 тэрбум төгрөгийг 2017 оны ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсний дагуу нэгж хувьцаандаа 3 төгрөгийн ногдол ашгийг "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулан тараалаа.

Дашрамд дурдахад, Сүү ХК нь 2017 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж нийт 6.0 тэрбум төгрөгийн “Сүү бонд”-ыг амжилттай арилжаалснаас гадна ОУСК-ийн зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, хувьцаа эзэмшигчиддээ 3.44 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараан, шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчиддээ өргөн барих зэрэг амжилт ололт ихтэйгээр 60 жилийн ойтойгоо золгоод байна.