Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш 10,000 хүүхдэд сүү бэлэглэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Бид уг өдрийг “ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС” гэсэн уриан дор хүүхэд - сүү - эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зургаадугаар сарын 1-ний өдөр 10,000 хүүхдэд сүү бэлэглэх, Монгол Улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүү эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сүүний өдрүүдийг тэмдэглэх зорилго нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршино.

Хүн амын дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бага наснаас нь хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалан бэхжүүлж байх зорилтын хүрээнд, бид сүүний өдрөөр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт хандаж эн тэргүүнд “Үдийн цай” хөтөлбөрт “амьд” сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа.

Хүүхдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд чанартай түүхий эд шаардлагатай учир энэ ажил фермийн хөгжлөөс эхлэх ёстой юм.