Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хоол боловсруулах замын уян дурангийн эмч нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

ikon.mn
2018 оны 5 сарын 31
Сурталчилгаа
 

Энэ сарын 25-ны өдөр хуралдсан Монголын Интервеншнал Эндоскопийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурлын үеэр тус нийгэмлэг болон БНСУ-ын Finemedix компанийн албан ёсны дистрибьютер “Биомед трейд” ХХК-ийн хооронд байгуулж буй хамтын ажиллагааны санамж бичигт Монголын Интервеншнал Эндоскопийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч А.Баттулга, “Биомед трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зуржээ.

 

Талууд Монгол Улсад интервеншнал эндоскопыг хөгжүүлэх, эмч, сувилагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, туршлага солилцох, шинэ залуу эмч нарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, дэлхий нийтийн шинэ чиг хандлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. 

Эдгээр ажлын эхлэл болж хоол боловсруулах замын дурангийн залуу эмч – Young Endoscopist /цаашид дурангийн сувилагч/ нарыг гадаад сургалтын хөтөлбөрт хамруулахаар эхний ээлжийн 4 эмч нарт сургалтын урилга гардууллаа. Эдгээр эмч нар БНСУ-ын Дэгү хотын сургалтын эмнэлэг, судалгааны байгууллагад зочлон 7 хоног гардан сургалтанд хамрагдана.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.