Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын амаржих газрууд ургийн зүрхний бичлэгийн аппараттай боллоо

ikon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 473 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж /Ургийн зүрхний бичлэгийн 31 ширхэг аппарат/-ийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Ургийн зүрхний бичлэгийн аппаратыг Говь-Алтай, Дундговь, Завхан /Улиастай, Тосонцэнгэл/, Орхон, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймагт тус бүр нэг, Булган, Баянхонгорт тус бүр хоёр, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад тус бүр дөрөв, ЭХЭМҮТ-д тавыг өгнө.

.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор буцалтгүй тусламжийг олгож байгаа аж.

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар 13 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 3 төрөх эмнэлэг, ЭХЭМҮТ-д нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт зохион байгуулна. Төслийн үр дүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.

 

 

Эх сурвалж: ЭМЯ