Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн залуучуудын анхааралд: ШИНЭ ҮЕ, ШИНЭ БОЛОМЖ, ШИНЭ САНАА

ikon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас хэрэгжүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг ажлыг байраа өөрсдөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийн дэмжих арга хэмжээ”-г 2018 оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж байгаа ажээ. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 15-34 насны залуучуудыг энтрепренёр сэтгэлгээ, гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох 72 цагийн багц сургалтанд хамруулж, хамгийн шинэлэг, содон, хэрэгжиж болохуйц бизнес санаа дэвшүүлсэн баг хамт олонд 10,000,000 сая  хүртлэх төгрөгийн санхүүжилтийг олгож байна. Улаанбаатар хотын 9 дүүргийн сургалтын бүртгэл  эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 5-нд дуусах тул харьяа дүүргүүдийн хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтэст болон фэйсбүүк хуудсаар бүртгүүлж болох юм байна.

Сүхбаатар дүүргийн залууст зориулсан сургалт 2018 оны зургаадугаар сарын 8,9,10-ны өрүүдэд, Чингэлтэй дүүргийн залууст зориулсан сургалт 2018 оны 06 сарын 12,13,14-нд болох юм байна. 

Хэн оролцож болох вэ ? 

  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харъяат залуус
  • 15-34 насны залуучууд
  • Шинэ санаатай 
  • Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй 
  • 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой
  • Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй 
  • Өөрийн бизнес санааг хамтран хэрэгжүүлэх багийн гишүүдтэй байвал давуу тал болно.

САНХҮҮЖИЛТ:

Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000₮ хүртэлх төгрөгийн санхүүжилтийг хүүгүйгээр, ямар нэгэн барьцаагүйгээр авч бизнесэээ эхлүүлэх боломжтой.

БҮРТГЭЛ:

Арга хэмжээний бүртгэл нь үндсэн хоёр шатаар явагдана

  • I-р шат 06 сарын 05-нд: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харъяатай 15-34 насны залуусыг бүртгэнэ.
  • II-р шат 06 сарын 07-нд: Дүүрэг тус бүрийн бүх оролцогчдоос шилдэг 50 оролцогчыг сонгож 72 цагийн сургалтанд хамруулна.

Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeUZc2NHCp0lpYcogUF6f3G40tGxgALfpK112CsBMX20zvn2g/viewform?c=0&w=1

ШАЛГАРУУЛАЛТАД ГОЛ АНХААРАХ ЗҮЙЛС

  • Шийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
  • Шинэ, уламжлалт бус, өмөрмөц санаа гаргасан байх
  • Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

Зохион байгуулагч:    

  • Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар
  • Монголын Үндэсний Маркетингийн Холбоо
  • Хамтран зохион байгуулагч:
  • Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
  • Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
  • Сургалт болох газар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес тауэр, 19 давхар, “Стартап Маркетинг Спэйс” төв.


Дэлгэрэнгүй мэдээллийг: 90091019, 88059595