Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс импортын автомашины татварыг эрс бууруулахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Автомашин, түүний эд ангийг импортлоход оноодог татвараа эрс бууруулахаар болсныг Хятадын засгийн газар өчигдөр зарлажээ.

Ингэснээр гадаадын автомашин үйлдвэрлэгчдэд дэлхийн хамгийн том авто зах зээлд хүрэх боломж улам бүр нээгдэж байна.

Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн ихэнх автомашины импортын татвар 25 хувиас 15 хувь болж буурахаар болсныг тус улсын сангийн яам зарлажээ.

Автомашины ихэнх эд ангийн импортын татвар өнөөдөр 10 хувь байдаг бол дээрх хугацаанаас эхлэн 6 хувь болж буурахаар болсон байна. Ингэснээр BMW, Tesla, Mercedes Benz зэрэг үнэтэй брэндийн автомашинууд Хятадын дотоодын үйлдвэрлэгчидтэй бага үнийн зөрүүгээр өрсөлдөх боломж нээгдэж байгаа юм.

Мөн Японы Toyota компани Lexus брэндийн машинуудынхаа үнийг буулгахаар болсноо саяхан мэдэгджээ. Nissan-ий Infiniti брэндийн өрсөлдөх чадварт мөн сайнаар нөлөөлөх шийдвэр гарсныг тус компанийн төлөөлөгч ярьсан байна.

Toyota компани 2017 онд Хятадын зах зээлд 146,000 машин гаргасны 130,000 нь Lexus брэндийнх байжээ. Японы үйлдвэрлэгч нараас 2017 онд 1.52 сая машин экспортлосон Nissan тэргүүлж байгаа гэнэ.

Мөн дээрх шийдвэр нь Хятадын импортын татварыг хатуу шүүмжилдэг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сайн мэдээ болж байна.

 

Эх сурвалж: Reuters