Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд өвчтэй, хэвтрийн настны асаргаа, сувилгааны мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 22
Сурталчилгаа

“Геронтологийн Үндэсний Төв”,  “Мед Импекс Интернэшнл” компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Эмнэлэг, лаборатори, боловсролын салбарт үйл ажиллагаа эрхлэгч Медимпекс компани Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажилласан туршлагадаа суурилан, цаашдын хамтын ажиллагаагаа Эрүүл мэндийн V бүлгийн хүнд өвчтэй, хэвтрийн настны нийгэм, сэтгэлзүйг дэмжиж, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр өргөжүүлэх, олон нийтэд танилцуулахаар хамтран ажиллах санамж бичиг 2018 оны 05 сарын 18-нд гарын үсэг зурлаа.

 

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, настны нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засалтын үйл ажиллагааг сайжруулах, эрүүл идэвхитэй аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг сайжруулахад оршиж байна.                                                             

Энэхүү хамтын ажилгааны хүрээнд:

  • Настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах
  • Нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж ажиллах
  • Эмч эмнэлгийн мэргэжилтэн, сайн дурын идэвхитэн, настны асран хамгаалагч нарт төрөлжсөн сургалтыг хамтран зохион байгуулах
  • Жавхаа  хэмнэл дасгалын улсын уралдааныг хамтран зохион явуулах
  • Сургалтанд зориулсан гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.
     
 

Энэ жил Мед Импекс Интернэшнл ХХК-ийн  үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд баталгаажуулсан дээрх сайн үйлсийн аянаа хамт олны зүгээс цаашид уламжлал болгон үргэлжлүүлэхээ илэрхийлэхийн ялдамд бусад аж ахуй нэгж байгууллагуудыг ч мөн адил ахмад настанд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлэхийг уриалж байна. 

Медимпекс компаний Гүйцэтгэх Захирал Т.Отгонтуяа хамтран ажиллах санамж бичиг байгуулсантай холбогдуулан  санал бодлоо хуваалцлаа:

Манай байгууллага болон Геронтологийн Үндэсний төв хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурсандаа баяртай байна. Манай хоёр байгууллага хамтран ажиллаад нэлээдгүй хугацааг өнгөрсөн байна.
Бидний хамтран зохион байгуулж байгаа ажлууд маань өндөр настнуудад тэр дундаа хэвтрийн, бусдын асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай бие даах чадвар алдагдсан хүмүүст чиглэдэг. Эдгээр настнуудыг  асарч сувилах боловсон хүчин бэлтгэх тэдгээрийн мэдлэг чадварыг сайжруулах, сэргээн засах эмчилгээний чиглэлээр сургалт, зөвлөгөөн, зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Геронтологийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал

Медимпекс Интэрнэшнл ХХКомпани өөрсдийн санаачлагаар ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагааг маань үргэлж дэмжин ажиллаж ирсэн. Энэхүү санамж бичгээр бидний хамтын ажиллагаа баталгаажаад зогсоогүй, цаашид өргөжүүлэх юм.
Манай төвийг ахмад настны асрамжийн газар гэсэн ташаа ойлголт манай иргэдийн дунд байдаг,  Геронтологийн Үндэсний Төв  нь ахмад настны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг  судлах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллага  мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага энэ ч утгаараа бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамран ажиллаж ирсэн үүний нэг жишээ нь Медимпекс компаний  хамтын ажиллагаа юм.  
Бид цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн уламжлал болгон зохион байгуулж байхаар болсондоо сэтгэл хангалуун байна. Манай хамт олны ажлыг дэмжиж байдаг Медимпекс Интернэшнл ХХК –ны албан хаагчдад өөрийн болон настнуудынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.