Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын эдийн засгийн форум-2018"-аас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 21
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:29 2018/05/21

www.mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

  • Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.
  • Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.
  • Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна.
  • Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн  хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.
  • Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг.
  • Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.
  • Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан.
  • Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.
  • Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно.
  • Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй. Миний зүрх, сэтгэл Монголоо гэсэн Та бүхэндээ ямагт нээлттэй байгааг хэлье.  

11:14 2018/05/21

www.mpa.mn

Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тавьсан илгэлээс онцлох эшлэлүүд:

  • Монгол Улс газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг ч аз жаргалын индексээрээ 104 орны сүүлээсээ дөрөвт бичигдэж, гурван хүн тутмын нэг нь ядуу байна. 
  • Дэлхийн хөгжлийн хандлага, хөрш орны эдийн засагт дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсон. 
  • Хөрөнгө оруулалтын орчинд хамгийн чухал зүйл болох засаглалын тогтвортой байдал буюу шударга, хариуцлагатай, ёс зүйтэй засаглалыг бий болгоно. 
  • Технологийн давуу талыг ашиглаж төрийн байгууллагын хүнд суртал, авлигыг бууруулна. 
  • Баялаг бүтээгчдээ дэмжих багц хуулийг гаргана. 
  • Ядуу иргэдийг бүртгэж, ядуурлынх нь шалтгааныг цахим бүртгэлд оруулж, тохирсон төсөл хөтөлбөрт хамруулна. Ингэснээр 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах боломж бүрдэнэ. 
  • Засгийн газар Монгол Улсын 2018-2021 он хүртэлх Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хугацаанд нийт 113 төсөлд 28 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлж чадвал 2021 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 15 хувьд хүрч, 263 мянган ажлын байр бий болно. 
  • 2021 он дуустал шинээр хэрэгжүүлэх 70 төслийг эрэмбэлээд байна. Үүнээс эх үүсвэр нь шийдэгдээгүй 7.37 их наяд төгрөгийн өртөгтэй 11 төсөл байна. 
  • Татварын орчныг тогтвортой байлгах замаар хөрөнгө оруулагчдыг татна. 
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл болон Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулсан. Аливаа шийдэл төрөөс гарахаас өмнө хувийн хэвшилтэй хэлэлцэж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого гарах боломжийг бүрдүүлсэн. 

10:51 2018/05/21

 "Хөрөнгө оруулалтын дийлэнх нь Канад, БНХАУ-ынх байгаа нь ЭЗ-ийг хэт хараат, эмзэг харагдуулж байна"

"Монголын эдийн засгийн форум-2018" үргэлжилж байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/840385279480375/?t=4445

Чуулганы эхэнд Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг "Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж" сэдвээр илтгэл тавьсан юм.

www.mpa.mn

Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Монгол Улсын хөрөнгө оруулалт нэг салбарт төвлөрсөн байна. Ялангуяа, нийт хөрөнгө оруулалтын ⅔ нь Канад болон БНХАУ-ынх байгаа нь эдийн засгийг хэт хараат ба эмзэг харагдуулж байна. 
  • Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуй, цахим худалдаа болон аялал жуулчлал гэсэн салбарт хөрөнгө оруулалт татвал эдгээр нь Монгол Улсын өрсөлдөх боломжтой салбарууд гэж харж байна. 
  • Үндэстэн дамнасан 700 гаруй корпорацийн захирлууд дунд улс орнуудад хөрөнгө оруулахад юуг анхаарах хэрэгтэй талаар судалгаа явуулахад тэд зах зээлийн хэмжээ, тогтвортой тийм ч чухал биш болохыг хэлсэн. Харин улс төрийн тогтвортой байдал чухал бөгөөд валютын урсгалыг Засгийн газраас хязгаарлах, хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх буюу улсын орлого болгох зэрэг нь хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр эмзэглүүлдэг гэж хариулсан.
  • Хөрөнгө оруулагчийг хааж, боох нь нэг хөрөнгө оруулагчийн эсрэг ажиллагаа биш, бусад хөрөнгө оруулагчдыг болгоомжлох нөхцөлд хүргэдэг. 
  • Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг дэмжихэд анхаарах хамгийн гол зүйл нь бодлогын томоохон өөрчлөлтийг гэнэт хийхгүй байх явдал.
  • Хөрөнгө оруулалтыг хариуцсан мэргэжлийг байгууллага алга. 
  • Эдийн засгийн чуулган шинэ нөхцөлийг бүрдүүлэх сайхан талбар болно гэж найдаж байна. 

"Хүчээ нэгтгэе" уриатай зохион байгуулагдаж буй "Монголын эдийн засгийн форум-2018" хоёр өдөр Төрийн ордонд үргэжлэх юм.