Дэлхийд танигдсан олон улсын хоол орлуулах мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болох Herbalife Nutrition компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу та? Компанийнхаа үйл ажиллагаа, онцлогийн талаар танилцуулна уу? Herbalife Nutrition компани хэзээ Монголд үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ албан ёсоор хүргэж эхэлсэн бэ?
-Юуны өмнө танд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Herbalife Nutrition компани нь анх 1980 онд эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгын хүрээнд АНУ-ын Калифорни мужид үүсгэн байгуулагдсан.
Монголд энэхүү компани нь 2011 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Компанийн үйл ажиллагаа эрүүл амьдралын хэв маяг гэж юу болох, яагаад хүмүүс эрүүл хэв маягаар амьдрах ёстой юм гэдэг асуудлын дор өрнөдөг.
Хүмүүс Herbalife гэхээр тураах бүтээгдэхүүн зардаг компани гэж боддог. Гэхдээ бид таргалалтын асуудлыг шийдэхийн зэрэгцээ хүн эрүүл амьдарснаар ямар ач холбогдолтой юм гэдгийг таниулахыг зорьдог.
- Herbalife Nutrition компани дэлхийн хэмжээнд хэдэн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ? Тэдгээрээс монголын салбар ямар онцлогтой вэ?
-Өнөөдрийн байдлаар бид дэлхийн 90 гаруй улсад өөрсдийн оффис, худалдааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.Эндээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй орнуудын жагсаалтыг харж болно http://company.herbalife.com/worldwide
Түрүүн хэлсэнчлэн, Монгол Улсад 2011 оноос хойш бизнесээ нэвтрүүлсэн. Мэдээж, компанийн үйл ажиллагаа бизнесийн гишүүдээр дамжиж явагддаг.
Түүнчлэн манай гишүүд Эрүүл амьдралын клубын үйл ажиллагаа явуулдаг. Тэнд гишүүд маань зөвлөх үйлчилгээгээ үзүүлж ажиллаж байна.
- Herbalife Nutrition Компанийн гол бүтээгдэхүүн юу вэ, ямар онцлогтой вэ?
-Үүсгэн байгуулагдсан цагаас хойш манай компанийн гол бүтээгдэхүүн нь Формула 1 байсаар ирсэн. Энэхүү бүтээгдэхүүн нь өөрөө маш олон давуу талтай. Тухайлбал, дэлхийн 7 өөр улсад энэ бүтээгдэхүүний талаар мэргэжлийн клиник судалгаа хийсэн байдаг. Энэ бүтээгдэхүүний ард дэлхийн хэмжээний 30 гаруй эрдэмтэд ажиллаж байгаа.
Формула 1 бүтээгдэхүүн нь 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан байдаг. Үндсэндээ хүний биед хэрэгцээтэй бүгдийг хоногт авбал зохих хэмжээгээр нь агуулсан бүтээгдэхүүн юм.
- Олон эрдэмтэн судлаачид өнөө үед хүнсний баяжуулсан бүтээгдэхүүнийг зайлшгүй нэмэлтээр хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгуулагыг удирдан ажиллаж байгаа хүний хувьд үүн дээр таны бодол ямар байна вэ? Хүнсний баяжуулсан бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд үнэхээр шаардлагатай юу?
- Энэ асуудалтай би их санал нийлдэг. Миний хувьд биеийн эрүүл мэнддээ маш их анхаардаг. Өөрт шаардлагатай эрдэс бодис, амин дэмийг хүнсний баяжуулсан бүтээгдэхүүнээс л авч, тогтмол хэрэглэдэг.
Эрдэмтэд ч энэ асуудлаар олон төрлийн судалгааг өрнүүлж байгаа. Хүн болгонд ямар нэгэн төрлийн амин дэм дутагдаж байдаг. Монголчуудын хувьд Д витамины дутагдалд орсон, эрдэс бодисын хэрэгцээ байнга байдаг гэсэн судалгаа саяхан нийтлэгдсэн. Тиймээс хүн өөртөө анхаарч, эрүүл мэндээ зайлшгүй нэгдүгээрт тавьж байх цаг болсон гэж би боддог. Тогтмол эмчид үзүүлж бие эрүүл мэнддээ юу хэрэгтэй байгааг мэдэж байх нь маш чухал. Бид биед шаардлагатай байгаа зүйлсээ өдөр тутмын хоол хүнс болон хүнсний нэмэлт баяжуулсан бүтээгдэхүүнээс авах боломжтой цаг үед амьдарч байна.
- Herbalife Nutrition компанийн ямар бүтээгдэхүүнийг хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж заншвал зүгээр вэ? Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар ач холбогдолтой вэ? Тухайлбал та бас танай компанийн ажилтнууд өдөр тутамдаа компанийнхаа ямар ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?
-Бид компанийн ажилчиддаа өглөөнөөс орой хүртэлх шаардлагатай бүтээгдэхүүний хангамжийг үзүүлдэг. Түүнчлэн манай ажилчид өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнээ нэмэлтээр худалдан авч хэрэглэдэг.
Юун түрүүнд хүн заавал өглөөний цай ууж байх хэрэгтэй. Бидний хувьд өглөөд алое, ургамлын цай, Формула 1 уургийн коктейл гэсэн багц бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Алое нь өглөө хүний биеийг сэргээх, хоол идэхэд бэлдэх үүрэгтэй. Ургамлын цай нь хүний бодисын солилцоог идэвхжүүлж, биеэс хорт бодисуудыг гадагшлуулна, дотроо 7 төрлийн ургамлын гаралтай орц найрлага агуулсан байдаг. Харин Формула 1 бүтээгдэхүүнийг өглөөд ус юм уу, сүүнд бэлтгэж хэрэглэвэл зүгээр. Устай бэлтгэвэл 90-95 ккал илчлэгтэй байдаг бол, сүүнд хийж хэрэглэвэл тухайн сүүнийхээ илчлэгээс хамааран 200 ккал хүртэл нэмэгдэнэ.
Ингээд 11 цагийн үед бага үдийн цай байна. Үүнийг алгасахгүй байх хэрэгтэй. Энэ үед бид уургийн батончик санал болгодог. Гэхдээ хэрэв батончик идэх боломж байхгүй бол өөр ямар нэгэн ашигтай нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн идэх хэрэгтэй. Учир нь хүний цусан дахь сахарын хэмжээ хэлбэлзэж эхэлдэг.
Дараа нь, өдрийн хоолондоо дуртай хоолоо идэх нь зөв. 4-5 цагийн үед их үдийн цай байна. Энэ үеэр мөн л бага зэрэг зүйл идчихвэл оройн хоол хүртэл өлсгөлөнг мэдрэхгүй. Оройн хоолондоо Монголчууд их хүнд хоол иддэг. Ингэснээр нойр хулжих, хоол шингэхгүй байх, таргалалтын үндэс суурь болдог. Тиймээс манай компани саяхан шинээр гарсан Оройн коктейл гэж бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Миний хувьд өөрөө энэ бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Үүний ачаар нойрны асуудалгүй болж, маш сайхан бат бөх унтаж чадаж байгаа.
- Өнгөрсөн Бямба гарагт "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн боллоо. Танай компанийн зүгээс уг арга хэмжээг олон жил ивээн тэтгэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
- Тийм ээ. Манай компанийн зүгээс 4 дэхь жилдээ "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэж байна. Тэр дундаа, 10 км-ийн гүйлтийн тэмцээнийг Herbalife Nutrition компанийн нэрэмжит гүйлт болгон зарласан байгаа.
Ер нь Улаанбаатарчууд маш их хөдөлгөөний дутагдалтай байна. Гэтэл хүн өдөрт дор хаяж 6,000 алхам хийх ёстой гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Жишээ нь, миний хувьд өөрийнхөө өглөөнөөс орой хүртэл ажилдаа яваад, ирэх гэх мэт бүх үйлдэл, хөдөлгөөнүүдээ хэмжиж үзэхэд 2,000 алхам ч хийгээгүй байсан. Тэгэхээр орчин үеийн энэ нийгэмд техник, технологи хөгжихийн хэрээр хүний хийх хөдөлгөөн багасаж байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлчүүдийг хөдөлгөөнтэй байлгах гэсэн энэхүү зорилтыг дэмжиж оролцож байгаа юм. Цаашид ч мөн энэхүү марафоны тэмцээнийг ивээн тэтгэж ажиллах болно.
-Уг арга хэмжээг ивээн тэтгэхээс гадна танай компани нийгмийн хариуцлагын хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг вэ?
- Манай компанид олон эрдэмтдийн баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг. Дэлхийд данстай 36 шилдэг доктор, профессорууд байдаг. Энэ хүмүүсээс сонсож, сурч авах зүйлс маш их бий. Тиймээс бид Монголдоо эдгээр эрдэмтэн, эмч нарыг сүүлийн хэдэн жилд тогтмол урьж авч ирж байгаа. Тухайлбал, АНУ-ын тархи, судлалын доктор Гарри Смолл, Испанийн спортын эмч доктор Алварез Гарсиа гэх мэт олон хүмүүс ирж байсан.
Тэдгээр хүмүүсийг ирэх үед нь бид зөвхөн компани дотроо сургалт хийхгүй, олон нийтийг хамарсан сургалт, уулзалтыг зохион байгуулдаг. Жишээ нь, өнгөрсөн жил Испани улсын эрдэмтэн, доктор Алварез Гарсиаг урьж Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн багуудын эмч нарт спортын бэртэл, гэмтлийн талаар сургалт хийсэн. Мөн өнгөрсөн аравдугаар сард Турк улсын эрдэмтэн, доктор Исмет Тамерыг урьж өрхийн эмч нарт зориулсан сургалт явуулсан. Сая дөрөвдүгээр сард ОХУ-аас дотоод шүүрлийн эмч Алла Шилинаг урьж ЭМШУИС-ийн дотоод шүүрлийн багш нартай уулзалт зохион байгууллаа.
Энэ мэтчилэн бид олон нийтийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв хэрэгтэй зүйлд уриалах ажлуудыг байнга хийж байдаг. Цаашдаа ч компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, хүмүүсийг эрүүл зөв амьдрахад туслах үйл ажиллагааг явуулах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!