Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. Тэрбээр энэ сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан байна.

Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг аж. Бага охин нь 5 настай, том эгч нь энэ жил оюутан болсон бөгөөд тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байжээ. Улмаар асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгч ийнхүү  Аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдын тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулсан өгчээ.