Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд хяналт шалгалт явуулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN

Blue Sky зочид буудлын Кристалл танхимд

09:00 цагт Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас зохион байгуулах “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг болно.

ШУТИС-ийн 6 давхарт Төв номын санд

10:00-16:00 цагт "Монголын инновацийн 7 хоног"-ийн хүрээнд маргааш ICIED-2018: Залуу судлаачдын "BPA-2018" буюу магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал болно.

100 айлд

10:30 цагт НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулна.

Зайсан толгойд

11:00 цагаас Ялалтын баярыг тохиолдуулан Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөнд Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, "УБТЗ" ХНН цэцэг өргөнө. Мөн дараа нь Оросын армийн алдарт жанжин Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Монгол медиа ивэнт групп ХХК, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Монгол анх удаа олон улсын аялал жуулчлалын "Wonder Travel 2018" үзэсгэлэнг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зардалын талаар иргэд мэдээлэл хийнэ.

Нарантуул ОУХТ-д

11:00 цагаас "Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд" сэдвийн хүрээнд, гурван хоногийн турш тэмцээн зохион байгуулна. 

Улаанбаатар чуулгад

16:00 цагаас “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.