Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

LEAD KHENTII хөтөлбөрийн ялагч Д.Төр-Эрдэнэ Америкт…

ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN

Нийгэмд эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй, бүтээлч залууст зориулсан LEAD Khentii хөтөлбөр нь 2017 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжсэн билээ.

Тус хөтөлбөр нь World learning олон улсын байгууллагаас 2 дахь жилдээ Монгол улсад амжилттай хэрэгжүүлж буй  LEAD Mongolia хөтөлбөрийг дэмжин гарч ирсэн бөгөөд “Эргэх холбоо” ТББ-ын санаачлагаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр анх удаа Хэнтий аймагт зохион байгуулагдсан юм. Хэнтий аймгийн 9 сумын 200 гаруй манлайлагч залуус тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд шилдгийн шилдэг 3 оролцогч АНУ, БНСУ, БНХАУ-д аялж богино хугацааны сургалтад хамрагдах эрхтэй болсон билээ.

Тус хөтөлбөрийн ялагч Дашрэнцэнгийн Төр-Эрдэнэ АНУ-д өнөөдөр 7 дахь өдрөө аялж байна. Хөтөлбөрийн дагуу тэрээр Вашингтон, Нью-Йорк болон Бостон хотуудаар аялаж буй бөгөөд түүх соёлын дурсгалт газруудтай танилцаж, олон улсын байгууллагууд болон дэлхийн нэр хүндтэй сургуулиудаар зочилж байна. Вашингтон хотод өнгөрүүлсэн эхний өдрөө алдарт Цагаан Ордон, ерөнхийлөгч Линкольн, Жеферсоны дурсгалт зориулсан хөшөө зэргийг үзэж сонирхсон бөгөөд дараагийн өдөр нь World Learning болон International Republican Institute-ээр зочлон LEAD Khentii хөтөлбөрийнхөө талаар танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм.

Аялалын 3 дахь өдөр Дэлхийн банкинд ажиллаж буй Монголчуудтай уулзаж үүний зэрэгцээ  Жоннс Хопкинсын их сургууль болон Жорж Тауны их сургуулиудтай тус тус танилцсан юм.  Нью-Йорк хотноо байрлах Эрх чөлөөний хөшөө, Times Square, Central park зэрэг газруудыг үзэж сонирхон  НҮБ-ийн төв байртай танилцсан юм. Тэрээр одоо Харвард Кеннидийн Их сургуулийн хичээлд суухаар Бостон хотыг зорин явж байна.