Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин өнөөдөр тангараг өргөж, дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийг нийтдээ 18 жил удирдаж байгаа Владимир Путин өнөөдөр буюу Даваа гарагт тангараг өргөж, дөрөв дэх бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж эхэлнэ.

Путин 2000 онд анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2004 онд дахин дөрвөн жилээр сонгогдсон. Үндсэн хуульд нэг хүн хоёроос олон удаа дараалан сонгогдох боломжгүй тул тэр 2008 онд ерөнхий сайдын суудалд сууж, Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.

Улмаар 2012 онд Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдохдоо бүрэн эрхийн хугацаагаа 6 жил болгосон байна.

65 настай Путин одоо 2024 он хүртэл ерөнхийлөгчийн суудалд сууна.

Өчигдөр буюу Ням гарагт тэр засгийн газрын танхимын гишүүдээ хүлээн авч уулзаж, өнгөрсөн 6 жилийн хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлжээ. Гадаад, дотоодын олон хүнд бэрхшээлтэй тулгарч байсан ч засгийн газар сайн ажилласныг Путин сайшааж, ерөнхий сайд Дмитрий Медведевт тусгайлан талархал илэрхийлсэн байна.

Өнөөдөр Путин ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр шинэ засгийн газрын бүрэлдэхүүн томилогдох ба тэр хүртэл одоогийн сайд нар үүрэг гүйцэтгэгч статустай болох юм.

 

Эх сурвалж: ТАСС, BBC